Өөртөө өөрчлөлт, амьдралдаа шинэчлэл хийх хүсэлтэй бүсгүйчүүдийн гал гарсан өрсөлдөөнийг харуулдаг "Anuxai’s fitness" үндэсний шоуны 4 дэх цувралын оролцогчдыг зарлах сюрприз дүүрэн дугаар маргааш буюу 2025.11.06-ны өдөр ТВ8 телевизээр цацагдахад бэлэн болжээ.
Өнгөрсөн улиралд олон нийтийн дундаас тодорсон А.Хонгорзул шоуны шилдэг оролцогчоор шалгарч, зорилгодоо хүрч чадсан.
Энэ удаад зохион байгуулагчдын зүгээс олон нийтийг төлөөлөх оролцогч сонгох Сонгон шалгаруулалтыг анх удаа нээлттэй зарласан нь бүсгүйчүүдийг идэвх, оролцоог улам бүр нэмэгдүүлжээ.
Шоунд оролцох хүсэлтэй 3000 гаруй бүсгүй Нээлттэй шалгаруулалтад оролцож, үүнээс шилдэг 6 бүсгүй шалгараад байгаа. Тэдгээр бүсгүйчүүдээс ердөө цор ганц нь шоуны оролцогч болж, олны танил 5 бүсгүйтэй өрсөлдөх болно.
Шоунд оролцох олны танил бүсгүйчүүд одоогоор нууц хэвээр байгаа ба маргааш цацагдах Нээлтийн дугаараас "Anuxai’s fitness" шоуны шинэ улирлын оролцогчдыг мэдэж болох нь ээ.
Шоуны шинэ оролцогчид хэн хэн байх бол???

Сэтгэгдэл ( 0 )