Монгол Улсын гадаад валютын албан нөөц гуравдугаар улирлын байдлаар 5.9 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Энэ нь экспортын орлого нэмэгдсэн холбоотой. Есдүгээр сарын байдлаар экспортын орлого 34 хувиар өссөн юм.
Он гарснаас хойш экспортын орлого сулрах эрсдэлтэй байсан ч есдүгээр сараас эхлэн өсөх хандлагатай байна. Ялангуяа хөдөө аж ахуйн салбар түүхэнд байгаагүй өндөр өсөлттэй гарсан нь гадаад валютын нөөц бүрдүүлэх гол алхам болжээ. Хөгжиж буй улс орнуудад гадаад валютын нөөц өсөх хандлагатай байгааг олон улсын судалгаанд дурдсан байна. Хэдийгээр өсөлтийн хандлага давамгайлж байгаа ч 2026 оны хоёрдугаар хагаст мөчлөгийн хямрал нүүрлэж магадгүй гэдгийг судлаачид анхааруулсаар байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )