Монгол Улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшиндээ хүрч анх удаагаа 7.9 тэрбум ам.долларыг давлаа. Гадаад валютын нөөц улсын импортын 3-6 сарын хэрэглээг хангах хэмжээнд байхыг зохист хэмжээ гэж үздэг. Үүнээс харвал одоогийн гадаад валютын нөөц хангалттай хүрэлцэхүйц байна.
Гадаад валютын албан нөөц өмнөх сараас 4% өссөн бол он гарснаас хойш 13.6% өсөөд байна. Ташрамд сануулахад одоогоос дөрвөн жилийн өмнө 3.3 орчим тэрбум ам.долларын нөөцтэй байсан гадаад валютын нөөц дөрвөн жилийн дотор 4.6 тэрбум ам.доллароор нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )