Гадаад валютын нөөц гурван тэрбум ам.доллар давлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 04

Гадаад валютын албан нөөц нэгдүгээр сард 2.1 хувиар өсч, гурван тэрбум 617 сая ам.долларт хүрсэн байна. Ийнхүү өсөх болсон шалтгаан нь Монгол Улс түүхэндээ анх удаагаа 20 гаруй сая тонн алт худалдан авсан нь нөлөөлжээ. Төв банк энэ оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлээ гадаад валютын албан нөөцийн хэмжээг эхний зургаан санд 6.5 тэрбум ам.доллар хүргэх шаардлагатай гэж дүгнэсэн юм.

Гэсэн нь 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хөнгөлөлтийн 2.5 хувь мөрдөгдөхгүй болж хуучин авдаг байсан есөн хувьд хэвээр болсноос хойш алт тушаалт огцом буураад байна. Дэлхийн банк болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарах ёстой гэж сүүлийн гурван жил дараалж сануулсан юм. Ялангуяа эдийн засагчид 2020 оноос эдийн засгийн хямрал үүсэх нөхцөл байдалтай байгааг анхааруулснаас хойш өндөр хөгжилтэй улс орнууд хөгжиж буй, буурай улс орнуудад гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой гэсэн зөвлөмж хүргэж буй билээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(66.181.185.229) 2019 оны 03 сарын 05

Яасан ч их алдаатай мэдээлэл вэ. 20 сая биш 20 тн алт

0  |  0
Top