Хонконг 179 сая ам.долларын криптовалют хулгайд алджээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 23

 

Хонконгийн хууль хүчнийхэн JPEX криптобиржээс хулгайд алдагдсан 179 сая ам.долларын үнийн дүн бүхий виртуал активыг илрүүлж, царцаахын тулд Интерполд хандсан тухай “South China Morning Post” хэвлэлд мэдээлжээ.

Цагдаагийн газарт луйврын хохирогч болсон 2260 гаруй хүн гомдол гаргасан ба үүнтэй холбогдуулан 11 хүнийг саатуулаад байна. Энэхүү луйврын ажиллагааг Хонконгийн түүхэнд гарсан хамгийн том луйвар гэж үзэж байна. Хулгайд алдсан цахим валютын зарим хэсгийн царцааж чадсан бол үлдсэн хэсгийг илрүүлэх ажиллагаа үргэлжилж байна. Цахим валютын шилжүүлгийг хянаж байгаа ба сэжиг бүхий шилжүүлэг илэрмэгц Интерполоор дамжуулан царцаах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top