АНУ-ын ууган банк болох “Bank of New York Mellon” крипто валют болон цахим активын хадгаламж хүлээн авах шийдвэр гаргажээ.
Тус банкны мэдэгдэлд, BNY Mellon АНУ даяар цахим активын хадгаламжийн платформыг нээж байна. Ингэснээр үйлчлүүлэгчид биткойныг тус банкинд хадгалж, шилжүүлэг хийх боломжтой болж байна. Шинэ платформ нь нэгэн зэрэг уламжлалт болон цахим актив, крипто валютаар гүйлгээ хийх боломж олгож байна. BNY Mellon банк цахим актив хадгалах программ хангамжийг “Firebloacks” компанитай хамтран хөгжүүлжээ.
АНУ-д найм, есдүгээр саруудад явуулсан судалгаанаас үзвэл хөрөнгө оруулалтын сан, байгууллагуудын 41 хувь нь крипто валют эзэмшдэг байна.
Сэтгэгдэл ( 0 )