Бахамын арлууд FTX крипто биржийн дампуурлыг шалгаж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

 

Бахамын арлуудын цагдаа “FTX” крипто биржийн дампуурлыг шалгаж эхэлжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, “FTX” бирж дампуурч, “FTX Digital Markets Ltd.” компанийг урьдчилсан байдлаар татан буулгасантай холбогдуулан Бахамын арлуудын санхүүгийн гэмт хэргийн хэлтсийн мөрдөгчдийн баг Үнэт цаасны комисстой хамтран ямар нэгэн зөрчил гарсан эсэхийг шалгаж байна.

Ройтерс агентлагийн мэдээллээр, “FTX” биржийн үүсгэн байгуулагч ба ерөнхий захирал асан Сэм Бэнкман-Фрид үйлчлүүлэгчдийн мөнгөнөөс 10 тэрбум ам.долларыг “Bankman-Fried Alameda Research” худалдааны компани руу нууцаар шилжүүлжээ. Үүнээс хоёр тэрбум ам.доллар ор тас алга болсон байна. Тэр үед “FTX” учир битүүлэг байдлаар 662 сая ам.доллар алдсан тухай мэдээлэл гарч байжээ.

Энэ сарын 13 Блүмберг агентлаг Бэнкман-Фрид нийт 16 тэрбум ам.долларын хөрөнгөө алдсан тухай мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top