Дэлхийн санхүүгийн зах зээл 465 тэрбум ам.долларын алдагдав хүлээв

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

АНУ-ын “Silicon Valley” банк дампуурсны улмаас дэлхийн санхүүгийн зах зээл хоёр хоногийн дотор нийт 465 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Блүмберг агентлагийн мэдээлснээр, “Silicon Valley” банкны дампуурлаас үүдэн заах зээл дээр үүссэн үймээнээс АНУ-ын орон нутгийн банкнуудын хувьцааны үнэ хамгийн том цохилтод өртжээ. Тухайлбал, “KBW Regional Banking” индекс 7.7 хувиар буурсан бол “First Republic” банкны хувьцаа 73 хувиар унажээ. Үүнтэй зэрэгцэн Европын банкнуудын хувьцааны үнэ аажмаар тогтворжсон байна. Харин хөрөнгө оруулалтын “Credit Suisse Group” банкны хувьцааны үнэ 4.4 хувиар буурчээ.

Блүмберг агентлагийн мэдээллээр, Хойд Азийн томоохон банкнууд хадгаламж эзэмшигчид мөнгөө татаж эхэлснээс үүдэн бага зэргийн эрсдэлтэй нүүр тулсан бол Азид Японы банкнууд илүү хүнд цохилт авсан байна. “Jimoto Holdings”, “Tsukuba Bank” болон “Fukushima” банкны хувьцааны үнэ гурван хоногт 10 хувиар буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top