Монголбанк хоёр томоохон банкинд ЭРСДЭЛ ҮҮССЭН гэх мэдээллийг үгүйсгэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Монголын банкны систем дэх нөлөө бүхий хоёр банк эрсдэлтэй байдалд орсон гэх Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгисийн Байнгын хорооны хуралдаанд хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Монголбанкнаас мэдээлэл хийж, мэдэгдэл гаргалаа. Мэдэгдлийг хүргэе.

МЭДЭГДЭЛ

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай, тогтвортой байдлыг хангах чиг үүргийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол, тасралтгүй хяналт тавин ажилладаг.

Банкны салбар нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэлцэл дээр тогтдог маш эмзэг салбар бөгөөд аливаа хэлбэрээр олон нийтэд цацагдаж, түгсэн буруу ташаа мэдээлэл нь тухайн банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, банкийг эрсдэлд оруулах улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх томоохон эрсдэл, сөрөг үр дагавартай. 

Өнөөдрийн байдлаар системийн ач холбогдол бүхий таван том банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж, иргэд, харилцагчдад тэтгэвэр халамжийн үйлчилгээг үзүүлж байна.

Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд ч мөн эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдээллэгдсэн арилжааны томоохон хоёр банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болохыг мэдэгдье.

Банкны тухай хуульд заасны дагуу өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүх банк сар бүрийн санхүүгийн тайлан мэдээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тогтмол олон нийтэд мэдээлдэг тул өөрийн харилцагч банкны мэдээллийг нягтлах, судлах бүрэн боломжтой юм.

 

МОНГОЛБАНК

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.184.50) 2021 оны 02 сарын 16

Банк дампуураагүй ажилчид бид эко бүтээгдэхүүн зарж хямралийг даван туулж байгаа.

0  |  0
irgen(59.153.112.41) 2020 оны 08 сарын 20

Arig bank dampuurchil baigaa bizdee Ezen n Ereliin geh Erdenebat yl avsan 20 ter bumiig Nomind ogohoor shiidver n garsan odoo deed shuuhiin shiidver garchuul arigt baigaa 20 ter bumiig n avna gesen ug tegeel arigbank dampuurlaashd hudlaa yrihiin dandaa il baigaa ymiig ingej helheesee sanaa zovdoggui ymu

0  |  0
Top