МОНГОЛБАНК: Системийн нөлөө бүхий банкууд дампуурах эрсдэл байхгүй

2020 оны 08 сарын 19

Монголын банкны систем дэх нөлөө бүхий хоёр банк эрсдэлтэй байдалд орсон гэх мэдээллийг Ерөнхий Аудиторын орлогч  О.Тэнгис хийсэн. 

Тэгвэл Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийж, ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банкны системийн нөлөө бүхий таван банкны зохистой харьцааны үзүүлэлтүүд хангалттай хэмжээнд байгаа гэж албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр хэвлэлийн хурлын эхэнд "Юуны өмнө би банкны салбартай холбоотой хэдэн тоо хэлье. Энэ салбарт эргэлдэж буй нийт мөнгөний хэмжээ 35 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн хэмжээ 20 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ бол хадгаламж эзэмшигчдийн мөнгө. Үндэсний аудитын газрын орлогч дарга өчигдөр хоёр том банк эрсдэлтэй байгаа талаар танилцууллаа. Үндэсний аудитын газар чухам ямар хоёр банк гэсэн нэрийг дурдаагүй. Бид банкуудыг системийн нөлөө бүхий, жижиг гэж ангилдаг. Системийн нөлөө бүхий 5 банк энэ салбарын 85 хувийг бүрдүүлдэг. Тэгэхээр манай эдийн засаг банкнаас тэжээгдэж байна гэсэн үг. Энэ салбар тогтвортой байх хэрээр манай эдийн засаг эрүүл байна. Бид хуулийн хүрээнд банкуудад хяналт шалгалтаа явуулж байгаа. Банкуудын үйл ажиллагаа хэвийн байна.Бүх банк бидний хяналтад байгаа. Ялангуяа системийн нөлөө бүхий таван банкны үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа" гээд дараах мэдээллийг өглөө. 

Санхүүгийн зах зээлийг дангаараа шахам бүрдүүлж буй банкны системд 35 их наяд орчим төгрөг эргэлдэж байгаа. Нийт зээлийн хэмжээ 17 их наяд, ипотекийн зээлийг оруулж тооцвол 20 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Банкны салбар дахь мөнгөний урсгал Монгол Улсын төсвөөс 3.5  дахин их хэмжээтэй  гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч онцоллоо. 

Энэ салбар дахь мөнгөний эргэлт том байна гэдэг бол улсын эдийн засаг энэ салбараас тэр хэрээрээ хамаарч байна гэсэн үг юм. Болчимгүй мэдээллээс болж банкны салбарт асуудал үүсвэл эргээд эдийн засагтаа хүнд тусна. 

Түүнчлэн системийн 85 хувийг эзэлж буй нөлөө бүхий таван банкны үзүүлэлтүүд хангалттай байгаа учраас эрсдэл байхгүй гэсэн мэдэгдлийг Төв банкны удирдлага хийлээ.Монголбанкнаас холбогдох хууль журмын хүрээнд банкуудад хяналт, шалгалтыг хийгээд явж байгаа гэв. 

Өнгөрсөн гурван жилд ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны 14 банканд Активийн чанарын үнэлгээ хийж, 2018 оны тавдугаар сарын байдлаар  долоон  банканд нийтдээ 500 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байна гэж дүгнэсэн. Монголбанкнаас банкуудад өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд тодорхой хугацааг өгч ажилласан. Тэдгээрээс  Капитал банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж чадаагүйгээс гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нь доголдсон учраас дампуурсан.

Өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай банкууд дунд системийн нөлөө бүхий хоёр том банк, хоёр жижиг банк байснаас хоёр том банк нь хөрөнгөө босгосон. Хоёр жижиг банк болох Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Чингис хаан банкны тухайд хөрөнгөө нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ 2015 оны Ил тодын хуультай холбоотойгоор хоёр жижиг банкны босгосон эх үүсвэрийг Монголбанк зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(66.181.182.66) 2020 оны 08 сарын 19

монгол банк хүчээр хүү буулгавал банк дампуурч таараа

0  |  0
zochin(202.126.88.45) 2020 оны 08 сарын 19

auditor unen helsen baiwal yah we ed nar uneng urgelj nuudag humuus shuudee

0  |  0
иргэн(192.82.66.151) 2020 оны 08 сарын 19

Хариуцлагагүй мэдэгдэл хийсэн Аудитор Тэнгисэд хариуцлага тооц хал Занданшатараа.Ерөнхий болон орлогч нар жинхэнэ төрийн хар хүмүүс байх ёстой.Дарга нар нь санхүүгийн тайлан уншиж чадахгүй бол яаж тайланг зөв буруу гэж хэлж чадах юм.Харваас цүнх баригч улстөрчдийн татасны хүн харагддаг.Аудиторууд маш сайн чадварлаг өндөр мэдлэгтэй байж бусдыг шалгана санхүүгийн ажлыг баталгаажуулж өгөх ёстой.Гэтэл санхүүч нараасаа дудтмаг байвал харинч амаа таглуулах байлгүй.Аудиторуудыг өндөр босготой шалгуураар шалгаж л ажилд авдаг баймаар байна.Манай хяналтынхан үнэхээр нимгэн боловсролтой хүмүүсээр дүүрэн

0  |  0
Zochin(119.40.103.6) 2020 оны 08 сарын 19

Odoo bankind mungu xadgaluulsnaas naidbartai gadaadiin crypto exchange deer oruulsan deer. USDT xadgalaad xayadaa toglolt xiixed bankhnii xad xuunees deer orlogo olno.

0  |  0
mongo(103.57.93.198) 2020 оны 08 сарын 19

hadgalamjind huu tolhoo zogsoo gudsan dooroo hadgalan biz hymd eh uusver delhiigeer duuren baina

1  |  0
Top