Системийн ач холбогдол бүхий банкуудын үйл ажиллагаанд эрсдэлт нөхцөл байдал үүсээгүй талаар Монголбанкнаас өнөөдөр мэдээлэл хийснийг хүргэсэн. Түүнчлэн Монголбанкнаас өөрийн сайтдаа байршуулсан албан ёсны мэдэгдлийг хүргэе.
МЭДЭГДЭЛ
Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд заасан чиг үүргийн дагуу хадгаламж эзэмшигч, харилцагчдын эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай, тогтвортой байдлыг хангах чиг үүргийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэн явуулж буй арилжааны банкуудын үйл ажиллагаанд тогтмол, тасралтгүй хяналт тавин ажилладаг.
Банкны салбар нь харилцагч, хадгаламж эзэмшигчдийн итгэлцэл дээр тогтдог маш эмзэг салбар бөгөөд аливаа хэлбэрээр олон нийтэд цацагдаж, түгсэн буруу ташаа мэдээлэл нь тухайн банкны хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, банкийг эрсдэлд оруулах улмаар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх томоохон эрсдэл, сөрөг үр дагавартай.
Өнөөдрийн байдлаар системийн ач холбогдол бүхий 5 том банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрт Нийгмийн даатгалын 899.7 тэрбум төгрөг байршиж, иргэд, харилцагчдад тэтгэвэр халамжийн үйлчилгээг үзүүлж байна.
Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай холбоотойгоор арилжааны банкууд ч мөн эдийн засгийн амаргүй орчинд үйл ажиллагаа явуулж байгаа боловч 2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр олон нийтэд мэдээллэгдсэн арилжааны томоохон хоёр банкинд эрсдэл үүссэн гэх мэдээлэл нь бодит байдалд нийцээгүй болохыг мэдэгдье.
Банкны тухай хуульд заасны дагуу өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй бүх банк сар бүрийн санхүүгийн тайлан мэдээ, Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан тогтмол олон нийтэд мэдээлдэг тул өөрийн харилцагч банкны мэдээллийг нягтлах, судлах бүрэн боломжтой юм” гэжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Yahaaraa bidnii mungiig bank huuleed ashigiig n avdag ym be huugiine NDS ogoh estoi ednaraas NDAatgaliin mugiig tataj avaach davartsan ym be
Аудитад ажилаа хийдэг хүн очисон байна. Шударга хүний үг хатуу байдаг.