Их Британийн жижиглэнгийн худалдааны салбарын хувьд 2022 он хүндхэн жил болжээ. Тус улсад хоногт дунджаар 47 дэлгүүр хаалгаа барьж байв гэж “Business Live” хэвлэлд онцолсон байна.
Тус улсын Жижиглэнгийн худалдааны судалгааны төвийн мэдээллээр, 2022 онд нийт 17 145 дэлгүүр хаалгаа барьсан нь 2021 оны үзүүлэлттэй харьцуулахад 50 хувиар өссөн байна. 2021 онд тус улсад нийт 11449 дэлгүүр хаагдсанаас 5500 нь дампуурч, 11600 нь худалдааны сүлжээний зүгээс зардлаа хэмнэх шийдвэртэй холбоотой хаалгаа барьсан байна.
Тус төвийн захирал Жошуа Бэмфилдийн ярьснаар, жижиглэнгийн худалдааны сүлжээнүүд зардлаа бууруулсан хэвээр байгаа ба энэ төлөв 2023 онд ч ажиглагдах гэнэ. Тэрбээр энэ салбарын хэд хэдэн томоохон тоглогч дампуурах эрсдэлтэй байна гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )