АНУ-д FTX крипто валютын бирж дампуурлаа зарлав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 12

Крипто валютын FTX биржийн АНУ дахь салбар дампуурлаа зарласан тухай Блүмберг агентлаг мэдээлжээ. “FTX.US” мөн дампуурах мэдэгдлээ өгсөн байна.

Энэ сарын 9-өөс 10-нд шилжих шөнө биткоины ханш 15.6 мянган ам.долларт хүрч, сүүлийн хэдэн сард анх удаа хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт 21 мянган ам.доллароор арилжаалагдаж байсан. Энэ сарын 8-нд биткоины ханш 11 хувиар, 9-нд 13 хувиар, 10-нд 8.5 хувиар дараалж буурсан байна. Үүний улмаас крипто валютын трейдерүүд нэг хоногт 717 сая ам.доллар алдахад хүрчээ.

Биткоины ханшны уналтын гол шалтгаан нь зах зээлийн үнэлгээгээр дэлхийд гуравт жагсаж буй “FTX” биржтэй холбоотой авлигын дуулиант хэрэг болон FTT токены өртөг буурсантай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top