БНАСАУ эзэмшиж буй биткоины хэмжээгээр дэлхийд гуравт бичигджээ. Эл хэмжээгээр АНУ, хоёрт Их Британи ордог байна.
“The Times” хэвлэлд бичсэнээр, тус улсын цахим халдлагын үйл ажиллагаа явуулдаг “Lazarus” байгууллага нийт 886 сая фунтын үнийн дүн бүхий 13.5 мянган биткоин эзэмшдэг байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Умард Солонгосын хакерууд 1.2 тэрбум фунтын Ethereum крипто валютыг Bybit крипто биржээс хууль бусаар шилжүүлэн авчээ.
Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д крипто валютын стратегийн сан байгуулна гэж мэдэгдсэн билээ. Ингэснээр АНУ-ыг дэлхийн крипто валютын нийслэл болгохоор зорьж байгаа аж. Энэхүү мэдэгдлийн дараа биткоины ханш долоон хувиар өсөж, 92.5 мянган ам.долларт хүрсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )