Илон Маскаас крипто пирамидад оролцсон гэж 258 тэрбум ам.доллар нэхэмжилжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 17

 

Илон Маск, түүний “SpaceX”, “Tesla” компанийг “Dogecoin” крипто валютаар дамжуулан крипто пирамидад оролцсон хэмээн Нью Йоркийн шүүхэд өгч, 258 тэрбум ам.доллар нэхэмжилжээ.

Илон Маск 2019 онд “Dogecoin” крипто валютыг хөгжүүлэн, сурталчилж эхэлснээс хойш Кит Жонсон нарын нэхэмжлэгчид дунджаар 86 тэрбум ам.доллар алдсан гэж нэхэмжлэлд дурдсан байна.

Энэ сарын 15-нд “Microsoft” корпорацыг үүсгэн байгуулагч Билл Гейтс крипто валют болон токены тренд “агуу их тэнэгийн онол” дээр 100 хувь суурилдаг хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбумтны хэлснээр, крипто валютын үнэ цэн зах зээл дээр их хэмжээгээр баяжих хүсэлдээ хөтлөгдсөн “нэг тэнэг” үргэлж байдагт оршдог. Тэр “нөгөө тэнэгээс” актив худалдан авдгаараа “илүү тэнэг” гэжээ. Биткойн болон бусад крипто валютын ханш огцом унаж буйтай холбогдуулан тэрбээр ийн мэдэгджээ.

2021 оны арваннэгдүгээр сард биткойны ханш 69 мянган ам.доллар болж, дээд цэгт хүрч байсан. Түүнээс хойш дэлхийн хамгийн өндөр ханштай крипто валют үнэлгээнийхээ гуравны хоёрыг алдаж, 23 мянган ам.доллар болоод байна. Сүүлийн долоо хоногт биткойны ханш 25 хувиар унаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top