Хятадын Төв банк криптовалютын бүх гүйлгээг хоригложээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

БНХАУ-ын Төв банк криптовалюттай холбоотой бүх төрлийн санхүүгийн гүйлгээг хууль бус гэж зарлалаа.

Түүнчлэн иргэдэд гадаадын крипто биржүүдээр үйлчлүүлэхийг хориглосон байна. Дээрх мэдэгдлийн дараа биткоины ханш 5.7 хувиар, этериумын ханш 9 орчим хувиар унажээ.

БНХАУ-ын иргэд хууль бусаар санхүүгийн үйл ажиллагаа явуулвал эрүүгийн хэрэг үүсгэх аж. Тус улсын иргэд интернэтээр гадны биржүүдээс үйлчилгээ авах нь мөн хууль бус үйл ажиллагаанд тооцогдох гэнэ.

Хятад улс криптовалютийг санхүүгийн дэг журмыг алдагдуулж, луйвар, мөрийтэй тоглоом, мөнгө угаалт зэрэг хууль бус үйл ажиллагааны суурь болж байна гэж үзжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top