ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийнэ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр өнөөдөр УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ц.Идэрбатын хамт Аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцлоо.

Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Д.Аюурбунь аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөц 93,3 хувьтай, сумдынх 89,1 хувьтай, өвөлжилтийн нөхцөл хэвийн байгааг тэмдэглээд Мал эмнэлгийн газар болон сумдад ажиллах туулах чадвартай автомашин шаардлагатай, мал, амьтны гоц хадавртай өвчинтэй тэмцэх аюлгүй байдлын нөөц бүрдүүлэх, ариутгалын бодис  худалдан авахад шаардлагатай 35 сая төгрөг,  улсын төсвөөс санхүүжүүлдэг гоц халдварт, зооноз халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлсийн үлдэгдэл 2.1 тэрбум төгрөгийг олгох зэрэг асуудал тулгамдаж буйг танилцуулав.

Онцгой комиссын гишүүдээс мал эмнэлгийн үзлэг хийж, гэрчилгээ олгохоос өмнө отроор явах зөвшөөрөл өгөхгүй байх, Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд 10-д жил өвөлжиж, хаваржиж байгаа айлуудыг нүүлгэх, иргэд, малчид хорио цээрийн дэглэм барихад хариуцлагагүй хандаж буй нь шүлхий өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг,, Отрын бүсийн захиргааг Дэлгэрхаан суманд биш Хэрлэнбаян-Улаанд байрлуулан ажиллуулах зэрэг санал хэллээ.

 

 

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын 2026 онд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, салбарын яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр онцгой комиссын гишүүдээс дэвшүүлсэн асуудлуудтай санал нэг бөгөөд тулгамдаж буй асуудлыг сууриар нь  шийдвэрлэхийн төлөө ажиллахаа илэрхийлээд “Салбарын хэмжээнд шинэчлэл хийх олон асуудал байгаагийн нэг нь мал эмнэлгийн салбар. Мал эрүүл байснаар хүнсний аюулгүй байдал хангагдаж, түүхийн эд үнэ өсөж, экспорт нэмэгдэнэ тул онцгой анхаарч ажиллана. Цаашид нөхөн сэргээгддэггүй уул уурхайн баялгийн үр өгөжөөс олсон орлогоос нөхөн сэргээгддэг хүнс, хөдөө аж ахй, хөнгөн үйлвэрийн салбарын дэмжих, тэтгэх тогтолцоог бүрдүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.

Хэнтий аймгийн хэмжээнд 18 сумын 89 багийн 9,1 мянган малчин өрхөд 3,4 сая толгой мал өвөлжиж байна. Хэрлэнбаян-Улаанд отрын бүсэд 167 өрхийн 168.6 гаруй мал өвөлжиж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top