Испанийн хөлбөмбөгч, дасгалжуулагч “Реал Мадрид” клубийн дасгалжуулагч Хави Алонзо тус клубийн дасгалжуулагчийн ажлаа өгч байгаагаа зраллаа. Түүний удирдсан сүүлийн тоглолт нь Испанийн супер цомын тэмцээн байсан бөгөөд энэ тоглолтод заналт өрсөлдөгч Барселона клубт 3-2 харьцаагаар хожигдсон юм. Тоглолтын дараа Килиан Мбаппе тэргүүтэй тоглогчидтой маргалдаж байгаа нь камерийн дуранд өртсөн. Клубийн уур амьсгал ч тааруу байгаа тухай зарим хэвлэлүүд мэдээлж байна.
Хави Алонзо өнгөрсөн оны тавдугаар сарын 25-ны өдөр Реал Мадридтай нэгдэж байв. Уг нь гурван жилийн гэрээтэй ирсэн. Дасгалжуулагчийн хувиар анхны тоглолт нь Клубуудийн дэлхийн аваргад Аль-Хилалтай таарч улмаар 1-1 харьцаагаар тэнцэж байсан билээ. Яг одоо Испанийн Ла Лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт Барселона клубээс дөрвөн онооны зөрүүтэй бичигдэж байна.
Түүний орыг Раул Арбелоа залгах магадлал өндөр байна.

Сэтгэгдэл ( 0 )