Испанийн Ла лигийн аварга Барселона клуб 2026-2027 оны шинэ улиралд эхэлснээс хойш бүх тэмцээний хүрээнд 30-аас дээш гоол оруулсан анхны баг боллоо. Өчигдөр шөнө Ла лигийн зургаадугаар тойрогт “Расинг Сантандер” клубтэй учраа таарч 7-2 харьцаагаар бут ниргэсэн юм. Энэ удаагийн тоглолтод Рафинья хоёр гоол, Ямаль, Кансело, Жесус нар тус бүр нэг гоол оруулжээ.
Дэлхийд алдартай “1xBet” брэндийн хамтрагч Барселона клуб “Ла Лиг”-т зургаан тойргийн дараах байдлаар 28 гоол оруулж, зургаа дараалж хожсон 100% амжилтаар тэргүүлж байгаа юм. Барселона клубээс Рафинья 9 гоол, Ламин Ямаль 7 гоолтой Испанийн дээд лигийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.
Аваргуудын лигийн хэсгийн шатны эхний тоглолтод Нидерландын Фейноордтой учраа таарахад 5-1 харьцаатай ялалт байгуулсан юм.

Сэтгэгдэл ( 0 )