
Лигийн хүснэгтийг тэргүүлэгч Барселона клуб өөрсдийн цэнгэлдэхдээ Райо Валекано клубийг 1-0 харьцаатай даруухан ялалт байгууллаа. Тэд ингэснээр Ла Лигт 15 дараалсан ялалт байгуулаад байна.
Тоглолт эхлээд зочид гэнэтийн цохилт хийснийг Жоан Гарсиа амжилттай хаасан. Үүнээс хойш эзэд тоглолтоо эрчимжүүлж 10 минут өнгөрөөд байхад Жерард Мартин гоёмсог нэгэн цохилт гүйцэтгэсэн ч харамсалтай нь гоол болж чадаагаүй. Ер нь Барсагийн тоглолт 10 дахь минутаас хойш бүрэн эзэрхийлсэн тоглолт байсан гэхэд болно. Тоглолтын 24 дэх минутад Барса булангийн цохилт гүйцэтгэж, улмаар Жоан Канселугийн булангийн цохилтыг Роналд Араухо мөргөж оруулснаар эзэд тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр эхний үеийн шүгэл дуугарахад Барса тэргүүлж байсан ч нэгдүгээр үеийн төгсгөлд зочид илүү боломж үүсгэж байсныг дурдах хэрэгтэй.
Хоёрдугаар үе эхлэхтэй зэрэгцэн Валекано клуб тэнцээний гоол хийх гэж чармайсаар байлаа. Үүнээс хойш зочдын тоглолт сэргэсэн. Зочид сэргэхтэй зэрэгцээд Барсагийн фенүүд багаа улам бүр уухайлан дэмжсээр байсан юм. Үүний ачаар гэж хэлж болохоор Жоан Гарсиа гайхалтай хаалт гүйцэтгэж багаа аварсаар байв. Ялангуяа тоглолтын 70-аас хойших минутад зочид хэд, хэдэн боломж үүсгэсэн ч үр дүнд хүрэхгүй байсаар энэ үр дүнгээр өндөрлөсөн юм.
Ийнхүү дэлхийн алдарт “1хBet” брэндийн түнш Барселона клуб Ла Лигийн гайхалтай формоо үргэлжлүүлж 15 дараалж хожлоо. Харин эсрэгээр Райо Валекано клуб сүүлийн 9 зочлон тоглолтод гурав тэнцэж, зургаа хожигдсон гэх баргар амжилттай байна.

Сэтгэгдэл ( 0 )