Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо энэ оны төлөвлөгөөгөө хэлэлцлээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо хуралдлаа. Энэ оны анхны хурлаараа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 2025 оны гүйцэтгэлийн дүн, 2026 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцан, гарсан үр дүнг дүгнэн хэлэлцсэн.

 

 

2026 оны үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цогц аян” арга хэмжээг 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулж, ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх тандалт судалгаа хийх, аж ахуйн нэгж, байгууллагад ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ болон эрсдэлийн үнэлгээ хийх юм.

 

 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны дарга Т.Аубакир, “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан хүний амь нас, эрүүл мэнд маш чухал учраас бидний төлөвлөгөө хүнд хүрсэн үр дүнтэй, нийгэмд нөлөөлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн байх” хэрэгтэйг цохон тэмдэглэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top