Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан хамтран “Тэгш боломжийн төлөө Залуучуудын манлайлал” сэдэвт сургагч багш бэлтгэх чадавхжуулах Баруун бүсийн сургалт Завхан аймгийн Улиастай хотноо 2023.10.16-18-ны өдрийн хооронд зохион байгуулагдлаа.
Сургалтыг нээж ХНХЯ-ны Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар үг хэлж, залуучуудын хөгжлийн асуудлаар цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
Тус сургалтад Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн болон Завхан аймгийн Их-Уул сум, Ховд аймгийн Манхан сумын Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.
Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүд энэхүү сургалтад хамрагдсанаар сургагч багшаар бэлтгэгдэж, цаашид 10 сэдвийн хүрээнд 8 зорилтот бүлгийн сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )