Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, олон улсын туршлагаас суралцах, идэвхтэй сургалтын аргуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Боловсролын ерөнхий газар, “Багшийн хөгжил имидж төв” ТББ хамтран “Хүүхдэд ээлтэй-Ментор багш” сургалт, үйл ажиллагааг 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.

Багш солилцооны хөтөлбөрт шалгарсан багш нар болон зохион байгуулагч талуудын төлөөлөл 2026.01.17-21-ний өдрүүдэд БНСУ-ын Кёнги мужийн Донгвон их сургууль, Бусан хотын Шинжлэх ухаан технологийн институт, Гванжу хотын Дунган их сургуулийн сургалтын орчин, сургалт, үйл ажиллагаатай туршлагаас судаллаа.
Тус сургуулиуд нь:
Инженерчлэл, кодчилол, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл зэрэг улс орондоо эрэлттэй мэргэжлүүдээр сургалт, дадлага хослуулах боломжтой шинэлэг сургалтын орчин бий болгосон.
Олон хувилбартай, ээлтэй сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.
Оюутан, суралцагчдад тэтгэлэгтэй хэлний бэлтгэл, элсэлт, ажлын байранд зуучлах, аюулгүй байдалд анхаарах цогц үйл ажиллагааг хэрэгжүүлдэг зэрэг онцлогтой байна.
Багшийн хөгжил имидж төв болон сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хөтөлбөрт оролцогчдод сургалт, үйл ажиллагааны сайн туршлагыг өөрийн сургууль, орон нутагтаа хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж нээгдлээ.



Сэтгэгдэл ( 0 )