Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт анх удаа зохион байгуулагдаж байгаа “TVET START-UP 2026 EVENT” 2 сар гаруй хугацаанд үргэлжилсэн ба тус EVENT-д нийт 11 политехник коллеж, МБС-н 26 багийн 100 гаруй оролцогч оролцсоноос өнөөдөр 8 политехник коллеж, МБС-н 16 багийн 58 оролцогч II шатанд шалгаран үлдээд байна.
Тус арга хэмжээнд Боловсролын яам, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Боловсролын Ерөнхий газар, Монгол-Солонгосын Политехник коллеж, ШУТИС, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудын төлөөлөл, KOICA Олон Улсын Байгууллага, ГОУХАН-ийн Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол сургалт төсөл, Канадын Монгол Улс дахь ур чадварын шилжилт хөтөлбөрийн зочид, төлөөлөгчид нийт 200 гаруй хүн оролцож байна.
Монгол-Солонгосын ПК, Үйлдвэрлэл урлалын ПК, Баянчандмань ПК, Их засаг ПК, Хүнс Технологийн ПК, ШУТИС-ийн ПК-ийн бүтээлийн үзэсгэлэн гарч байгаагаас гадна уралдаанд оролцогчдын бүтээлийг үзэж сонирхох боломжтой.
Мөн Үндэсний инновацын тогтолцоо бүрдүүлэхэд Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын салбарын үүрэг оролцоо, Мэргэжлийн болон Техникийн боловсрол сургалтын салбарт инновацын экосистем бүрдүүлэх нь, Оюуны өмч, технологи дамжуулалт, AI хиймэл оюун, дижитал шилжилт гэсэн агуулгын хүрээнд мастер класс сургалтыг зохион байгуулж байна.



Сэтгэгдэл ( 0 )