Боловсролын тэгш бус байдлыг арилгахад зориулан 1000 iPad нийлүүлнэ

Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-очир Япон Улсаас Монгол Улсад суух Элчин сайд асан Шимизү Такенориг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд асан Шимизү Такенори Япон Улсын Чиба технологийн их сургуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Чиба технологийн их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Осамү Сэтокүматай хамтран "iPad хандивын төсөл"-ийг санаачлан, Монгол Улсын боловсролын тэгш бус байдлыг бууруулахад анхаарч, өөрийн хувь нэмрийг оруулан ажилладдаг.

 

 

Боловсррлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир Япон Улсын Чиба технологийн их сургуулиас хэрэгжүүлж буй төсөл нь Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт баримталж бодлого, үйл ажиллагаатай уялдаж, цахим шилжилтийн бодлогыг анхан шатнаас нь дэмжиж байгаад талархал илэрхийллээ.

Энэхүү төслийн хүрээнд Улаанбаатар хотын алслагдсан ерөнхий боловсролын сургуулиуд болон Архангай, Увс, Төв зэрэг аймгуудад дээрх төслийг хэрэгжүүлж, нийт 1,350 гаруй iPad-ийг хэрэгцээтэй сургууль, багш, суралцагчдад хүлээлгэн өгч байсан юм.

Элчин сайд асан Шимизү Такенори болон Чиба технологийн их сургуулийн Захиргааны газрын захирал Фүкүэ Сатоши нар 2026-2027 оны хичээлийн жилд дахин 1,000 iPad ийг ойрын хугацаанд нийлүүлнэ гэдгээ илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top