Боловсролын салбарт хэрэгжүүлэх “чөлөөлье” санаачилгын хүрээнд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2026 оны 05 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Тус өдөрлөгт боловсролын салбарын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, харьяа байгууллагууд, төрийн өмчийн их сургууль, политехникийн коллежууд оролцож байна.
Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир нээж үг хэлэв.
Энэ хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Боловсролын ерөнхий газраас дараах чиглэлээр иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэн ажиллаж байна. Үүнд:
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэрэгжилт, шим тэжээлийн боловсролын талаарх мэдээллийг Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн төвтэй хамтран танилцуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулах саналыг иргэд олон нийтээс авч, хоол шим тэжээлийн зөвлөгөөг хүргэж байна.
Насан туршийн суралцахуйн төвүүдийн үйл ажиллагааг олон нийтэд танилцуулж, Боловсрол нөхөн эзэмшүүлэх, Бичиг үсгийн боловсрол олгох, Иргэд болон насанд хүрэгчдийн хувь хүний хөгжил, Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт үйл ажиллагааны талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. Өнөөдөр Сүхбаатар, Баянзүрх, Налайх дүүргийн Насан туршийн төвүүд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Иргэдийн хувьд гарын доорх материалаар бэлэг дурсгалын зүйл хийх, хувь хүний хөгжлийн чиглэлээрх сургалт үйл ажиллагааг илүүтэй сонирхож байна.
Боловсролын баримт бичиг цахимжуулах, Боловсролын баримт бичиг нөхөн олгох, дүйцүүлэх талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж байна.

Сэтгэгдэл ( 0 )