Гурван жилийн хугацаанд 84 сургууль шинээр барина

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 18

Улаанбаатар хотын хойд хэсгээс төв рүү чиглэсэн автомашины ачааллыг бууруулах зорилгоор ойрын гурван жилд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва энэ тухай хэлэхдээ “Эхний ээлжид СОР17 бага хурлын үеэр гаднын хөрөнгө оруулалт болон хөнгөлөллттой зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэж, эхний 44 сургуулийн төсвийг бүрдүүлсэн” гэсэн юм.

Хэрэв үнэхээр төсөл хэрэгжээд шинээр сургуулиуд баригдсан тохиолдолд алслагдсан хороодын хүүхдүүдийн боловсролын хүртээмж сайжрахаас гадна, төв рүү чиглэсэн автомашины урсгалыг бууруулах боломж бүрдэнэ гэж шинжээчид дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top