Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар хамтран Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Төр бизнес хийхгүй, хувийн хэвшлийг дэмжиж ажиллана. Хуулийн төслийн өөрчлөлт ч үүнд чиглэж байгаа" хэмээв.

Хэлэлцүүлэгт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоод, салбарын холбоод, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top