Милан Кортинагийн өвлийн олимпт ажиллах хэвлэл мэдээллийн багийг хүлээн авлаа

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өвлийн олимпын наадамд эхлэхэд 10 хоног үлдлээ.

ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг, ЕНБД Э. Бадар-Ууган нар өнөөдөр өвлийн олимпын наадмыг сурвалжлах Хэвлэл мэдээллийн багийг Олимпик хауст хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

МССХ-ны спортын гэрэл зурагчин Д. Нямбилэг “Токио 2020”, “Бээжин 2022”, “Парис 2024” олимпын наадмуудыг, спортын гэрэл зурагчин Э. Харцага “Пёнчан 2018”, “Токио 2020” олимпын наадмыг тус тус сурвалжилсан туршлагатай бол news.mn сайтын спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир анхны цагаан олимпоо сурвалжлахаар Зохион байгуулах хорооноос ирүүлсэн оролцох эрхийн мандатаа гардан авлаа.

Мөн Милан Кортина 2026 өвлийн олимпын наадмыг NTV болон бусад 6 телевиз шууд дамжуулах бөгөөд өнөөдөр Итали улсад ажиллах төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.

Милан Кортина өвлийн олимпын наадмын мөсний хоккей, уулын цана, люж, сноуборд, кёрлингийн спортын төрлийн урьдчилсан шатны тоглолтууд 2 дугаар сарын 4-ний өдрөөс эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top