Милан-Кортина Өвлийн олимпыг зохион байгуулагчид нээлтийн ажиллагааны тасалбарыг нэгийн үнээр хоёрыг зарахаас өөр аргагүй болоод байна гэж La Repubblica хэвлэлд мэдээлжээ.
Хүн төрөлхтний спортын их наадмын нээлт Милан хотын Сан Сиро хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт /2026.02.06/ болно. Энэ сарын 4-ий байдлаар, 10 мянган тасалбар борлуулагдаагүй үлдээд байгаа аж. Тиймээс зохион байгуулагчид 260-2060 еврогийн үнэ бүхий тасалбарыг нэгийг авбал нэг бэлгэнд гэсэн болзол зарлажээ.
Өвлийн олимп энэ сарын 6-22-нд Италийн Милан, Кортина-д'Ампеццо хотуудад болно.
Олимпын наадмын эхний тэмцээнүүд хэдийн эхлээд байгаа бөгөөд хамгийн түрүүнд көрлингийн тэмцээн болжээ. Нийт дөрвөн тэмцээн болсон бөгөөд Шведийн баг БНСУ-ын 10:3 оноогоор ялсан бол Канад- Чех 10:5, Их Британи-Норвеги 8:6, Швейцар-Эстони 9:7 оноогоор тус тус өндөрлөжээ.


Сэтгэгдэл ( 0 )