Залуучуудын өвлийн олимпын гуравдугаар наадам энэ сарын 10-нд Швейцар Улсын Лозанн хотод эхлээд байна. “Лозанн-2020” залуучуудын өвлийн гуравдугаар олимпын наадамд 73 орны 1800 гаруй тамирчин өвлийн спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа юм.
Монгол Улсын хувьд зургаан тамирчнаа илгээсний дотор Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн, гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нар багтсан.
Биатлоны 12.5 км-ын зайд 17 настай Энхбатын Энхсайхан 99 тамирчдаас 12 дугаарт байранд оржээ. Э.Энхсайхан Ази тивээс оролцогчдын хувьд хамгийн өндөр амжилт үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн нэг ч орны тамирчин тус төрөлд эхний 11 дүгээр байрт жагсаагүй аж.
Сэтгэгдэл ( 1 )