"Экспорт Монгол" экспортлогчдын зөвлөлдөх уулзалт болж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортоор эдийн засгаа төрөлжүүлье” уриан дор “Экспорт Монгол” экспортлогчдын зөвлөлдөх уулзалт эхэллээ.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Жамбалцэрэн “Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингэсэн экспорт: Боломж, бодлого, хэрэгжилт” сэдэвт илтгэл танилцуулав.

Тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчид, экспортлогчид, бизнес эрхлэгчид, төрийн болон олон улсын байгууллагууд, мэргэжлийн холбоодын 100 гаруй төлөөлөл оролцож байгаа юм.

Зөвлөлдөх уулзалт яг одоо салбар хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top