Дорнод аймгаас бэлтгэсэн 800 ширхэг үхрийн ширийг “Булгари” ХХК худалдан авжээ

52 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд таван аймагт түүхий эдийн анхан шатны төв байгуулан ажиллаж байна.

Тус төвүүдээр дамжуулан дулааны улиралд иргэд, аж ахуйн нэгжээс бэлтгэсэн малын арьс шир, нэхийг худалдан авч, анхан шатны боловсруулалт хийсний дараа үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлж эхлээд байгаа юм.

Энэ хүрээнд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан Дорнод аймгийн “Wite групп”-ээс бэлтгэсэн 600 ширхэг, “Мах Маркет” ХХК-аас бэлтгэсэн 200 ширхэг, нийт 800 ширхэг давслан бэлтгэж, анхан шатны боловсруулалт хийсэн үхрийн ширийг “Булгари” ХХК өнөөдөр худалдан авлаа.

Ингэснээр зуны улиралд буюу 6-10 дугаар сард малын арьс ширийг хаягдалгүйгээр бэлтгэн нийлүүлэх, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийн түүхий эдийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Арьс шир-Баялаг” санаачилга бодитойгоор хэрэгжиж байна.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК нь таван аймагт байгуулсан түүхий эдийн анхан шатны төвүүдээс бэлтгэн нийлүүлсэн арьс ширийг дуудлага худалдаагаар борлуулан үйлдвэрлэгчдэд тогтмол хүргэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top