Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хот дахь түүх соёлын дурсгалт газруудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож, эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 20-р хороонд байрлах Бэлхийн амны Хүннүгийн язгууртны булш болон Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах Их тэнгэрийн амны хадны зургийн орчныг тус тус тохижуулсан.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг иргэд, жуулчдад таниулан сурталчлах үүднээс аялал жуулчлалын тур оператор компаниуд болон сэтгүүлчдэд зориулсан танилцах аяллыг хийхээр болжээ.
2026 оны аравдугаар сарын 03-ны өдрийн 11:00-15:00 цагийн хооронд болно. Тус аялалд оролцох сонирхолтой байгууллагуудын төлөөлөл дараах холбоосоор аравдугаар сарын 01-ний өдрийг дуустал бүртгүүлэх боломжтой.
Холбоос: https://docs.google.com/.../1FAIpQLSeq0ca6Aw.../viewform...

Сэтгэгдэл ( 0 )