ТОО | Энэ онд 14.3 их наяд төгрөгийн ТЕНДЕР зарлагджээ

Б.Сэцэн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Статистикийн мэдээллээс харвал 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 14.3 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 14,612 тендер зарлагджээ. Нийт төсвийн 54% буюу 7.7 их наяд төгрөгийг 10 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнтэй 211 тендер эзэлсэн байна. Харин нэг тэрбум төгрөгөөс доош төсөвтэй тендерүүд ердөө 15% эзэлж байгаа аж.

Гүйцэтгэх ажлын нэг тендерийн дундаж өртөг 1.7 тэрбум төгрөг байна. Түүнчлэн барилга, засварын чиглэлийн нийлүүлэгчдэд 7.3 их наяд төгрөгийн зах зээл байгаа аж. Тендерүүдийн 37.3% нь ганц оролцогцтой байна.

Зарласан тендерийн 2/3 нь хөдөө орон нутагт, тэр дундаа Орхон, Өмнөговь, Дархан-Уул, Хөвсгөл зэрэг аймагт төвлөрч байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top