Архангай аймгийн хэмжээнд Улсын төсвөөс зохион байгуулагдах 27 төсөл арга хэмжээ байгаа бөгөөд тэдгээрээс өнөөдрийн байдлаар 16 тендер зарлагдаж, төлөвлөгөөний биелэлт 60 хувьтай явж байна.
Аймгийн хэмжээнд зарлагдах 27 төслийн 22-т нь үнэлгээний хороо байгуулагдсан бол үлдсэн таван төсөлд одоогоор үнэлгээ хийгдээгүй байгаа юм. Тодруулбал, IV сургуулийн барилгын бүтээн байгуулалт, Өлзийт сумын “Алтан зуу” хийдийн сэргээн засварлалт, Өндөр-Улаан сумын Донгой багаас Чулуут сум хүртэлх хатуу хучилттай автозам барих, малын үйлдвэр угсаа сайжруулах, халдварыг эрт илрүүлэх үзлэгийн автомашин сонгон шалгаруулах зэрэг төсөл одоогоор үнэлгээ хийгдээгүй байгаа ажээ.
Орон нутгийн өмчийн дарга Х.Ганхуяг тендертэй холбоотой асуудлаар “Орон нутгийн өмчийн газраас материал ирэхэд аймгийн Засаг дарга захирамж гаргаж, үнэлгээний хороо байгуулаад, хоёр хоногийн дотор тендер зарладаг. Орон нутгийн өмчийн газарт тендер удна гэсэн ойлголт байхгүй. Зураг төсөл дутуу, гадна холболтын ажил хийгээгүйгээс шалтгаалаад тендер шалгуулахад удаж байгаа. Ирэх гуравдугаар сарын 1-нд бүх тендер зарлагдаж дуусна” гэж ярилаа.
Б.Нарангоо
Сэтгэгдэл ( 0 )