АНУ, Узбекистан олон тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулав

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 10 сарын 20

АНУ, Узбекистаны яамд, компаниуд нийт 12 тэрбум ам.долларын 54 хэлэлцээр байгуулжээ.

Узбекийн хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамны мэдээлснээр, баримт бичгүүд худалдаа, хөрөнгө оруулалт, технологийн салбарыг хамарчээ. Талууд Узбекийн аж үйлдвэр, тээвэр, эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх, газрын ховор металлыг олборлох, санхүү, дижитал технологи, хөдөө аж ахуйн, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэх тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал, АНУ-ын “GE Aerospace” компани Узбекийн иргэний агаарын тээврийн Uzbekistan Airways компанид онгоцны хөдөлгүүр нийлүүлэх бол “Wabtec” галт тэрэгний зүтгүүр нийлүүлж, техник үйлчилгээ, эд анги нийлүүлэх, хүний нөөцийг бэлтгэхээр болжээ.

Түүнчлэн, ReElement Technologies, Traxys, Trafigura компаниуд уул уурхайн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, тэр дундаа критикал минералд ихээхэн ач холбогдол өгч байна.

Энэ сарын 18-нд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Самарканд хотноо болсон АНУ, Төв Азийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцжээ. Тус уулзалтын хүрээнд явуулсан арга хэмжээнүүдэд Төв Азиас 200 гаруй компани, АНУ-ын 100 гаруй компани оролцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top