АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ирэх онд Казахстан, Киргиз, Тажикстан, Туркмен болон Узбекистанд айлчилна гэж мэдэгджээ.
Марко Рубиогийн онцолсноор, АНУ-ын компаниуд Төв Азийн зах зээлд нэвтрэх, орон зайгаа тэлэх сонирхолтой байна. Сүүлийн 10 жилд АНУ-ын эрх баригчид тус бүс нутагт хангалттай анхаарал хандуулаагүй гэж Рубио дурдаад Доналд Трампын засаг захиргаа бүс нутаг болон хоёр талын хэмжээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр зорьж байна.
Энэ сарын 6-нд Цагаан ордны тэргүүн Вашингтон хотноо Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нартай уулзана.

Сэтгэгдэл ( 0 )