Трамп юуны учир Төв Азийн таван орны тэргүүн нартай уулзав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 10

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан зэрэг Төв Азийн таван орны төрийн тэргүүн нарыг Цагаан ордондоо хүлээн авч, уулзав.

“C5+1” гэгддэг дээд хэмжээний уулзалтаар Цагаан ордны тэргүүн тус бүс нутгийн эрдэс баялгийн асуудлыг хэлэлцжээ. Байгалийн баялгаар баян Төв Азид Хятад, Орос хоёр улс идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг мөн эрмэлздэг.

“C5+1” дээд хэмжээний уулзалтыг 2015 оноос хойш явуулж байгаа бөгөөд ихэнх нь уулзалт нь гадаад хэргийн сайд нарын түвшинд болж байв.

Ройтерс агентлагийн онцолсноор, эл уулзалтыг явуулах гол шалтгаануудын нэг нь Төв Азийн эрдэс баялгийн төлөөх идэвхтэй өрсөлдөөн юм.

Уран ба критикал минералууд

AFP агентлаг эл уулзалтын талаар мэдээлэхдээ “Өрнөд эрдэс баялгийн арвин их нөөцтэй бус нутгийг ихээхэн сонирхох болсон. Орос Украинд халдсанаас хойш Кремлийн тус бүс нутаг дахь нөлөө асуулт болсон бол Хятад улс мөн гол тоглогч нь билээ” гэжээ. Энэ жил л гэхэд Төв Азид Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар айлчилсан.

Бүс нутаг газрын ховор элементийн арвин их нөөцтэйгөөс гадна Казахстан улс уран үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Ройтерс агентлагийн тодруулснаар, 2014 онд тус улсад дэлхийн ураны олборлолтын 40 хувь ногдож байжээ. Узбекистан ураны үйлдвэрлэлээр мөн дэлхийд эхний тавд орж, эл хоёр улс дэлхийн нийт ураны тал гаруй хувийг үйлдвэрлэж байна. АНУ-ын хувьд ураны нийлүүлэлтийн туйлын чухал. Учир нь ураны импортын 20 хувь Орост ногддог.

Үүнээс гадна Узбекистан алтны нөөцөөр баян бол Туркменистан байгалийн хийн ордуудаараа баян. Киргиз болон Тажикстанд эрдэс баялгийн шинэ ордууд нээгдсээр. Үүнтэй зэрэгцэн Төв Азийн эрчим хүчний салбарт Орос улс идэвхтэй оролцоотой байгаа. Тус улс Төв Азид эрчим хүчний эх үүсвэрээ нийлүүлэхээс гадна атомын цахилгаан станцуудыг барьж байна.

Казахстан, Киргиз, Тажикстантай хил залгадаг Хятад улс ч мөн тус бүс нутгийн дэд бүтцийн мега төслүүдэд идэвхтэй хөрөнгө оруулж байна. Түүнчлэн, Бээжин Брюссельтэй хамтран Каспийн тэнгисээр дамжуулан тээврийн коридор барих төслийг дэмжиж байгаа билээ. Эл төсөл нь Оросын нутаг дэвсгэрийг тойруулан Кавказаар дамжуулан Европын бараа бүтээгдэхүүнийг Төв Азид нийлүүлэх боломжийг нээх юм.

Эл төслийг мөн АНУ дэмжиж байгаа.

Хятад, Орос хоёр бүс нутгийн дэд бүтэц, ашигт малтмал олборлолт, боловсруулалтын системд хяналтаа гүнзгийрүүлж байгаа энэ үед Вашингтон тодорхой стратегийн төслүүдээр дамжуулан мөн өөрийн нөлөөгөө тогтоохоор зорьж байна гэж шинжээчид онцолжээ.

Хүний эрх нэгт тавигдахгүй

Харин хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд Төв Азийн бүс нутгийн таван улсыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг хэмээн нэг бус удаа шүүмжилж байв.

Дээд хэмжээний уулзалт болохоос өмнөхөн Олон улсын Human Rights Watch байгууллага тус бүс нутаг дахь улс төрийн эрч чөлөөг хэрхэн зөрчиж байгаа, өрсөлдөгчдөө хэрхэн хэлмэгдүүлж байгаа, эсэргүүцлийн жагсаал хийхийг хориглосон тухай мэдэгдэл гаргажээ. Тус байгууллага Трампын засаг захиргаанд хандан уулзалтын үеэр хүний эрхийн асуудлын талаар мартахгүй байхыг уриалж байв. Төв Ази дахь нийгэм, эдийн засгийн шинэчлэлүүдийг олон улсын зүгээс дэмжих ёстой ч эл реформууд нь хүний эрх, хуулийн засаглалын хүндэтгэх зарчим дээр суурилсан байх ёстой гэж Human Rights Watch байгууллагын бүс нутгийн захирал Хью Уильямсон мэдэгджээ. Зөвхөн ингэсэн цагт л тус бүс нутагт амьдарч байгаа 82 сая хүн Вашингтонд байгуулах хэлцлийн үр шимийг хүртэнэ гэж тэр онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHINE OYUN(102.89.76.174) 2025 оны 11 сарын 11

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top