Төв Азийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал хэвээр байна гэж Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) хэвлэлийн эрх чөлөөний асуудал хариуцсан төлөөлөгч Арлем Дезир мэдэгджээ.
Бишкек хотноо Төв Азийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын бага хурал ЕАБХАБ-ын ивээл дор болж байгаа бөгөөд тус бүс нутаг болон Европын хэвлэл мэдээллийн байгууллага, иргэний нийгэм, эрх хамгаалах салбарын зуу гаруй төлөөлөгчид оролцож байна.
Төв Азийн улс орнуудад сэтгүүлчдийн болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлах тохиолдлууд гарсаар байна гэж Дезир хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, өнгөрсөн жил мэдээллийн сайтуудыг хаах, сэтгүүлчдийн үйл ажиллагаанд саад учруулах зэрэг тохиолдлуудад удаа дараа хөндлөнгөөс оролцох хэрэг гарсан аж. Иргэний нийгмийг хөгжүүлэх чухал үндэс бол хэвлэлийн эрх чөлөө. Чөлөөт хэвлэл мэдээлэл авах үүдийг нээж, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж, эрх зүйт төрийн баталгаа болж байдаг. Хэвлэлийг хамгаалах төрийн бодлого маш чухал зарчим юм гэж Дезир мэдэгдэв. Үзэн ядалт, хэт даврах үзэлтэй тэмцэх нэрийдлээр мэдээллийн эх үүсвэрийг хаах, цензурдэх практик элбэг байна гэж тэрбээр онцолжээ. Хэт даврах үзэлтэй тэмцэх шаардлагатай. Гэхдээ энэ тэмцэл үг хэлэх эрх чөлөөг боомилж болохгүй гэж ЕАБХАБ-ын төлөөлөгч онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )