Дэлхийн улс орнуудад шинэ төрлийн коронавирусний халдвар тархаж, цар тахлын хэмжээнд хүрээд байгаа билээ. Тус халдвар тархсанаас хойш дөрвөн сарын хугацаа өнгөрөөд байгаа дэлхий дахинд коронавирусний халдвараар 233 мянга гаруй хүн нас барсан байна.
Манай улсын хувьд гуравдугаар сарын 10-ний өдөр Франц улсын иргэнээс халдвар илэрч, анхны тохиолдол бүртгэгдэн өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 38-д хүрээд байна. Улмаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа билээ. Эрүүл мэндийн яамнаас халдварыг гадуур тархаахгүйн тулд иргэдийг аль болох гадагш гарахгүй байхыг зөвлөж байгаа. Гэвч төрийн алба хаагчид, цагдаа хууль сахиулагчид, хэвлэл мэдээллийн салбарынхан үүрэгт ажлаа гүйцэтгэж байна. Халдварын бүсэд, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс, халдвар хамгааллын журмыг баримтлах шаардлагатай.
Тэгвэл “Идэр ивээлт” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчдэд өөрсдийн үйлдвэрлэсэн амны хаалтаа хандивлажээ. Тус компанийн хандивласан амны хаалтыг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээр дамжуулан сэтгүүлч зураглаач нарт өгч, үлдсэн амны хаалтуудыг өнөөдөр /2020.05.01/ Эрүүл мэндийн яаманд хандивлалаа.
Тус компани нь “Өвчин бизнес биш” уриалга гаргаж, цар тахлын үед гамшгаас сэргийлэх ажилд албаныхантай хамтран ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )