Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2025 оны индексийг Хил хязгааргүй сэтгүүлчид (RSF) байгууллагаас шинэчлэн танилцууллаа.
Түүгээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр өмнөх оноос долоон байраар урагшилж 102 дугаарт жагссан байна. Энэ баримтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан “Глоб интернэшнл” төвөөс зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр тус төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн хэллээ.
Өмнөхөөс долоон байраар урагшилсан гэдэг нь том ололт биш, хэвлэлийн эрх чөлөө сайжирч байгаа ч хэрэг бус.
Монгол Улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн гол шалгуур үзүүлэлт болох улс төр, эдийн засаг, хууль тогтоомж, нийгэм, аюулгүй байдлын нийлбэр үзүүлэлтээр 2021 онд 71.03 оноогоор 180 улсаас 68 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2022 онд 90 дүгээрт, 2023 онд 88 дугаарт, өнгөрсөн 2024 онд 21 байраар огцом ухарч 51.34 оноогоор 180 улсаас 109-д орсон юм. Энэ удаад долоон байраар урагшилж 102 дугаар байрт орсон гэдэг нь өмнөх байраасаа төдийлөн урагшилсан хэрэг биш юм. Энэ талаар болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах байр суурь, санал бодлоо сэтгүүлчид маргааш болох уулзалтын үеэр илэрхийлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )