Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хиймэл оюун ухааныг онцолж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 03

Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хиймэл оюун ухааны сэтгүүл зүй ба медиа орчинд үзүүлж буй гүнзгий нөлөөллийг онцлон тэмдэглэж байна.

Энэ жилийн сэдэв нь “Шинэ эрин дэх сурвалжилга – Хиймэл оюун ухааны хэвлэлийн эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн байгууллагад үзүүлэх нөлөө”. Хиймэл оюун ухаан нь сэтгүүл зүйд хувьсал авчирч, эрэн сурвалжлах, контент бүтээх, баримт нягтлан шалгах зэрэг олон чиглэлд хүчирхэг хэрэгсэл болж байна. Үүний тусламжтай ажлын бүтээмж нэмэгдэж, олон хэлээр мэдээлэл авах боломж өргөжиж, өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ илүү өндөр түвшинд хүрч байна. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны хөгжил нь эрсдэл дагуулж байна. Тухайлбал, хиймэл оюун. ухааны бүтээсэн худал мэдээлэл, deepfake технологи, өрөөсгөл контентын хяналт, сэтгүүлчдийн аюулгүй байдалд заналхийлж буй хяналтын системүүд зэрэг эрсдэлүүд бий болж байна. Мөн хиймэл оюун ухааны нөлөөтэйгөөр хэвлэлийн бизнесийн загвар өөрчлөгдөж, сэтгүүл зүйн бүтээлийн шударга үнэлгээ, медиа салбарын тогтвортой байдал зэрэг асуудал үүсэж болзошгүй гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байгаа юм.

 

Энэ өдрийн гол үйл явдал бол Колумбын сэтгүүлч Гильермо Каногийн нэрэмжит ЮНЕСКО-ийн шагнал гардуулах ёслол юм. Тэрээр авлигын гэмт хэргүүдийг илчилснийхээ төлөө 1986 онд амиа алдаж байсан билээ. Энэхүү шагнал нь нийгмийн үнэн бодит мэдээлэл авах эрхийг нь хамгаалж буй сэтгүүлчид ямар их эрсдэл, аюултай нүүр тулж буйг сануулдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu