Төв Азийн орнууд АНУ-тай аюулгүй байдлын салбарт хамтарч ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 22

 

Төв Азийн орнууд, АНУ-тай аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ. Талуудын гаргасан мэдэгдэлд энэхүү хамтын ажиллагаа нь тус бүс нутгийн орнуудын тусгаар байдлыг бэхжүүлэхэд амин чухал гэж онцолжээ. Хамтарсан мэдэгдлийг Нью Йоркт болсон АНУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнгээр гаргажээ.

Талууд Америк, Төв Азийн түншлэлийг өргөжүүлэхэд чиглэсэн Вашингтоны санаачилгыг сайшаасан байна. Талууд батлан хамгаалах, хууль сахиулах, терроризмын эсрэг ажиллагаа, хил хамгаалал, дүрвэгсэд, хүчирхийлэлд чиглэсэн хэт даврах үзэлтэй холбоотой асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Афганистан дахь нөхцөл байдлыг тус бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангах чухал хүчин зүйл гэдэгт талууд санал нэгджээ. Үүний сацуу талууд эдийн засаг, эрчим хүчний С5+1 коридор, эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.24) 2023 оны 09 сарын 25

Мундаг

0  |  0
Top