Өвөрмонголд Монгол бичгийг модонд өлгөж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 08

Монголоо модонд өлгөлөө гэж  Монгол хэл, ёс заншлаа  мартсан хүнийг  хэлдэг бөгөөд үүний бодит жишээ өвөрлөгч улсын хаанаас ч харж болно. Хятадын төр засаг Монгол бичгийг хуулийн дагуу өдөр тутмын  амьдрал дунд хүндэтгэн хэрэглэж байгаа гэдэг ч  бодит байдал  дээр эсрэгээр  байна.  Тодруулбал Өвөрмонголын захын нэг гудмаар явбал  Монгол бичгээр алдаатай, буруу ташаа  бичсэн  хаягуудыг харж болно.   

 

1980-90 оны үеэр  Өвөрмонголд Намайн муж орны Монгол хэл бичгийн хамжилцах албан гэр хэмээх төрийн байгууллага байжээ.  Уг байгууллага нь  Монгол бичгийн албан хэрэглээ,  амьдралд хэрэгжүүлэх ажлыг хянах, зохион байгуулахад  голлон анхаардаг байсан юм байна.  Уг байгууллагад Монголчууд ажилладаг байсан бөгөөд  харамсалтай Хятадын засгийн газраас энэ байгууллагыг татан буулгажээ.

 Монгол бичгийг модонд өлгөсөнтэй холбоотойгоор манай өвөрлөгч улсад шуудангийн хаяг асуудалтай болсон гэнэ. Уг нь тус улсад  хуулиараа бол  захиа илгээмжийн хаяг, нэр усыг монгол бичгээр бичих ёстой ч энэ нь хэрэгждэггүй.  Хэрвээ захиа, илгээмж зэргийг  монгол бичгээр  бичсэн тохиолдолд эзэндээ очих гэж хугацаа алдахын зэрэгцээ, илгээгч эзэндээ эргэн ирдэг байна.    

Энэ мэтээр Өвөрмонголд Монгол бичгийн утга учрыг алдагдуулах явдал газар авсаар байна.  Ингээд  Монгол бичгийг модонд өлгөж байгаа энгийн баримтыг дурдъя.

А.Баярмаа

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top