Монголын нууц товчоо нь өнөө үед мэдэгдэж буй Монголын соёлын ууганд тооцогдох түүхийн болон уран зохиолын бичгийн дурсгал юм. Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ.Эхний арван бүлгийг Чингис хааны үед зохиож, дараагийн хоёр бүлгийг сүүлд Өгэдэй хааны үед нэмж зохиожээ.

Сэтгэгдэл ( 0 )