Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын ашиглалтаас гарсан Соёлын төвийн байранд гавлагдаж үлдсэн иргэн нас барсан байдалтай олджээ.
Талийгаач 50 настай эрэгтэй Б.Б-г өглөөний 08.00 цагт Борнуур сумын цагдаагийн алба хаагчид гэрээс нь авч явжээ.
Улмаар 11.00 цагийн орчимд, ар гэрийнхэнд иргэн Б.Б-г өөрийгөө боомилж нас барсан тухай дуулгасан байна.
Талийгаачийн охин Б.Ж "Өчигдөр 17.00 цагийн үед аавыг архи уусан гээд цагдаа дуудаж, эрүүлжүүлэхээр болсон. Гэвч цагдаа нар дуудлага ихтэй, Батсүмбэрт ажилтай явж байна гээд өнөөдөр өглөө 08.00 цагт ирж авч яваад, гуравхан цагийн дараа аавынхаа цогцсыг ирж ав гэсэн" гэлээ.
Түүнчлэн талийгаачийг авч явсан цагдаа нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх мэдээллийг өгч байгаа ба Төв аймгаас мөрдөгч, шинжээчдийн баг ирсэн байхад ч Борнуур сумын цагдаа нар байхгүй, ажлын байраа орхин явсан байсан. Улмаар энэ хугацаанд архиа гаргах арга хэмжээ аваад оройн 16.00 цаг орчимд ирсэн гэх мэдээллийг өгч байна.
Харин хэргийн газарт ажиллаж буй Баянчандмань сумын сум дундын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хошууч Т.Доржпалам "Бүрэлдэхүүн ирсэн, яг одоо мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн алба хаагчийг зугтаалгасан гэх асуудал байхгүй. Албан ёсны мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс аваарай" гэх тайлбар өглөө.
Гэвч ар гэрийнхний зүгээс цагдаагийн алба хаагч нар согтуу хүнийг эрүүлжүүлэхдээ харж, хянаагүй камерын хяналтгүй, ашиглалтаас гарч актлагдсан байранд паарнаас гавлан орхисон байсанд гомдолтой байгаагаа хэлээд хариуцлага алдсан хүмүүсээс үс цусны шинжилгээ авахуулж архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг нарийн шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
.png)
.png)
.png)
.png)
.png)

.png)
.png)

Сэтгэгдэл ( 0 )