Жүжигчин С.Өлзийхүүгийн охин дэлхийн мисст өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 07 сарын 22

Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээн ӨМӨЗО-ы Ордос хотод өчигдөр эхэллээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хүсэлбаатарын Баярмаа оролцохоор энэ сарын 18-нд тус улсыг зорьсон юм. Тэрбээр "Шилдэг өнгө" продакшны жүжигчин бөгөөд "Miss Mongolia 2012" тэмцээнд оролцон шилдгээр шалгарч, энэхүү наадамд оролцох эрх өвөртөлжээ. Харин Дэлхийн миссийн уралдааны зохион байгуулагчдын зүгээс сонгон шалгаруулалтад тэнцсэн хариуг наадмын өмнөхөн ирүүлсэн тул богино хугацаанд шахуу бэлтгэлээ базаан "Дэлхийн мисс-2012"-ыг зорьжээ. Хэдийгээр бэлтгэл хийх хугацаа бага ч жүжигчин мэргэжилтэй учраас байнгын бэлтгэлтэй байсан хэмээн түүний ээж, жүжигчин С.Өлзийхүү ярьсан юм. Тэрбээр охинтойгоо байнга холбоотой байгаа бөгөөд ажлынхаа боломжоор охиноо очиж дэмжих гэнэ. Жүжигчин С.Өлзийхүү наймдугаар сарын эхээр шинэ киноны зураг авалттай байгаа бөгөөд харин түүний хань, "Шинэ өнгө" продакшны захирал Ц.Хүсэлбаатар Ордост очин охиноо дэмжихээр болжээ. "www.missworld.com" сайтад Монголын мисс Х.Баярмаагийн талаар "Баярмаа нь жүжигчнээр ажилладаг бөгөөд Холливудад хүч сорихыг хүсдэг. Чөлөөт цагаараа усанд сэлэх, хөгжим сонсох, бүжиглэх дуртай, шаргуу дайчин хэмээн өөрийгөө тодорхойлсон" тухай нь бичжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(188.143.234.155) 2025 оны 03 сарын 13

A perfect reply! Thanks for taking the trbloue.

1  |  0
(202.5.206.67) 2025 оны 03 сарын 13

ih adilhan ymaa

1  |  0
(203.194.114.254) 2025 оны 03 сарын 13

ИШГИОШО

1  |  0
uuuuuu(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

linz ni muukai xaragdajiin

1  |  0
Top