-ЭЕШ-аа амжилттай өгсөн үү?
-ЭЕШ-аа амжилттай өгсөн. 3-р шатны шалгаруулалт маань ЭЕШ-тай давхцсан тул зохион байгуулагч нартаа санал тавьж шалгаруулалтыг хойшлуулсан. Шалгалт өгснийхөө дараа шууд 3-р шатны шалгаруулалтанд орсон. Энэ нь миний амьдралын хамгийн дурсгалтай мөч боллоо.
-Ямар мэргэжил сонгох бодолтой байна?
-Би компьютер менежментэд их сонирхолтой. Гэхдээ хажуугаар нь дуулаачийн мэргэжлийн курст суралцаж дуучин болохыг мөрөөддөг.
-Шүтдэг хамтлаг дуучин?
- Камертон, Freezone, Номинталст, Westlife.
-4-р шатандаа хэрхэн бэлдэж байна вэ?
-Бэлтгэлийг хангалттай хийсэн. Бүх юм надаас шалтгаалах учраас тайзан дээр гараад л бүх бэлдсэн зүйлээ гаргана даа.
-Энэ тэмцээнд оролцох болсон шалтгаан?
-Дуучин болох хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд энэ тэмцээнд оролцож байна. Уран бүтээл туурвих нь гайхамшигтай санагддаг.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл тавуулаа. Аавыг маань Хуягбаатар, ээжийг минь Нансалмаа гэдэг. Хоёулаа манай сургуульд багшилдаг. Манай эгчийг Уянга гэдэг, халамжийн байгууллагын төрийн албан хаагчаар ажилладаг. Манай ахыг Уламбадрах гэдэг, Хаан банкны VIP теллер. Би айлын отгон хүүхэд.
-Айлын бага хүүхдийг ихэвчлэн эрх байдаг гэж ярьцгаадаг?
-Өөрийгөө эрх гэж боддоггүй. Ах эгч 2 маань хотод ажилладаг болохоор аав ээждээ туслаад байж байна.
-Хүүхэд насныхаа хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач?
-Миний хувьд хамгийн гоё дурсамж нь гэвэл гэр бүлийнхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэсэн явдал.Тэр үед надад маш сайхан санагдаж байсан.
-Төрсөн өдрийн хамгийн том бэлэг юу байв?
-Хамгийн том бэлэг гэвэл паркийн тоглоомыг дуустал тоглох эрх авч 21:00 цаг хүртэл тоглосон.
-Чамайг хамгийн их дэмжиж байгаа хүмүүс?
-Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамаатан.
-Найз охинтой юу?
-Одоогоор найз охин байхгүй. Оюутан болохоороо найз охинтой болох байх.
-Ямар охин таалагддаг вэ?
-Даруухан, хөөрхөн, хөгжилтэй.
-Энэ тэмцээнд оролцоход тохиолдсон хамгийн хөгжилтэй явдал?
-3-р шатанд нэг хөгжилтэй явдал тохиолдсон. Багийнхаа Чингүүнтэй дуулж байтал манай багийн ахлагч “Уламбаяр аа, чи ямар хөөрхөн янзага хоолой гаргаад байгаан” гэсэн /инээв/.
-Бусад оролцогч нараас өөрийн чинь давуу тал?
-Морин хуур, гитар тоглодог.

Сэтгэгдэл ( 0 )