-Камертон-2 шоунд оролцох болсон шалтгаан?
-Би эрэгтэй хамтлагийн дуучид шалгаруулах тэмцээн болоосой гэж хүсдэг байсан. Учир нь миний хоолой хамтлагт тохирно гэж боддог. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж энэ тэмцээнд орсон.
-Шүтдэг хамтлаг дуучин?
-Камертон, Маралжингоо, Агиймаа, Chris Brown, Usher
-Тэмцээний шалгаруулалтын явцад их магтуулсан?
-Ер нь сайн магтуулсан л даа. Бараг шүүмжлэл сонсоогүй юм байна. Сэтгэлд хоногшсон нь “хоолойны өнгө гоё” гэж магтуулсан. 3-р шатанд басс өнгөөр дуулсан чинь бяруу шиг дуугарлаа, наадахаа боль гэсэн.
-Хамгийн хэцүү шат аль нь байсан бэ?
-Хамгийн хэцүү шат бол багаар ажилласан 3-р шат байсан. Манай багт бусад багийг бодвол насны зөрүүтэй оролцогчид их байсан.
-4-р шатандаа ямар дуу дуулах гэж байна?
-Камертон хамтлагийн “Миний л хайр” гэж дууг дуулахаар болсон.
-Бэлтгэл сургуулилт хэр их хийв?
-Бэлтгэлээ сайн хийсэн. Санаа зовох зүйл байхгүй. Одоо өөрийгөө шалгуулах л үлдлээ.
-Хамгийн хүчтэй өрсөлдөгч?
-Надтай адилхан хоолойны тембертэй Сүх-Эрдэнэ, Баярмандах нар.
-Хэзээнээс дуулж эхэлсэн бэ?
-2-р шатанд “Чи дуулахыг хаана сурсан бэ” гэж Мээдээ шүүгчийг асуухаар нь “Цэцэрлэгт байхаасаа” гэж хэлээд онигоонд орсон. Багаасаа дуулдаг байсан.
-Оролцож байсан хамгийн том тэмцээн болоод шагнал?
-“Universe best songs”-т орж байсан. 2011 онд 4-р шат хүртэл явсан. 2004 онд Найрамдал төвд болж байсан “Азийн хүүхдийн урлагийн их наадам”-аас алтан медаль хүртсэн. Одоогийн байдлаар миний авсан хамгийн том шагнал.
- Чиний дуулах хүсэл мөрөөдлийг гэр бүлийнхэн чинь хэр их дэмждэг вэ?
-Арван жилээ төгсөөд СУИС-д элсэе гэж боддог байсан ч гэр бүлийнхэн маань дэмжээгүй. Одоо би эрхзүйч мэргэжлээр сурдаг. Харин энэ тэмцээнд оролцсоноос хойш гэр бүл, найзууд маань их дэмжиж байгаа.
-Гэр бүлээ танилцуулаач?
-Ам бүл долуулаа. Хоёр ах, нэг эгч, нэг эмэгтэй дүүтэй.
-Найз охинтой юу?
-Байхгүй.
-Ямар охид таалагддаг вэ?
-Хөөрхөн, цэвэрхэн, сайхан ааштай.
-Охидоос хамгийн түрүүлж хардаг зүйл?
-Царай, гар, гутал.
-Анхны хайртайгаа учирсан уу?
-Учирсан. 9-р ангид байхад манай ангид нэг охин шилжиж ирсэн. Тэр охинтойгоо нэг жил үерхсэн. Анхны хайр мартагддаггүй гэж үнэн юм шиг санагддаг.
-Амьдралдаа баримталдаг зарчим?
-Цагийн юм цагтаа. Би юмыг хойш тавих дургүй.
-Дуулах ур зүй тал дээр зөвлөгөө өгдөг багш бий юу?
-Байхгүй. Бор зүрхээрээ л оролцож байгаа. Яагаад багшаар бэлдүүлээгүй вэ гэвэл одоогийн дуулж байгаа байдал маань шүүгч нарт таалагдаж байгаа.

Сэтгэгдэл ( 0 )